Шави Эрнандез ДАШТ-ийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Шави Эрнандез ДАШТ-ийг өнжинө

Испанийн шигшээ баг болон Барселона багийн хагас хамгаалагч Шави Эрнандез Өмнөд Африкт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болжээ. Испанийн аварга шалгаруулах тэмцээн Ла лигийн 35-р тойргийн хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Виллареалын эсрэг хийсэн тоглолтод Барселоны од нэг гоол хийж, 2 гоолын дамжуулалтыг өгсөн бөгөөд улмаар баг нь 4:1-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Харин тухайн тоглолтын үеэр 30 настай хагас хамгаалагч хөлийнхөө булчинг гэмтээжээ. Ингэснээр тэрээр ДАШТ-ийг өнжихөөр болоод байгааг Барселоны дасгалжуулагч Пэп Гуардиола мэдэгдсэн байна. Шави энэ улиралд 3 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалтыг Барселоны төлөө хийгээд байгаа бөгөөд Каталоны баг Испанийн Ла лигт түрүүлэх магадлал өндөр байгаа юм. Барса ойрын өрсөлдөгч Реал Мадридаас нэг оноо илүү Ла лигийг тэргүүлж байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж