Японы эрдэмтэд робо-скейтборд бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Японы эрдэмтэд робо-скейтборд бүтээжээ

Токио хотын Шибаурагийн технологийн институтын зохион бүтээгчид 1000 ам.долларын үнэтэй, 15 кг жинтэй робо-скейтборд бүтээжээ. Энэхүү скейтборд нь дөрвөн зүгт чөлөөтэй эргэх бөгөөд 30 см өргөн, 60 см урт, 25 см өндөртэй, ердөө 9,66 км/цагийн хурдтай явах гэнэ. Түүнчлэн тавцангийн дөрвөн буланд тусгай мэдрэгч байрлуулсан нь хүний биеийн хазайлтыг даган хүссэн зүгт чөлөөтэй эргэх юм. Мөн тавцангийн хоёр хажуу талд дугуй, харин дунд хэсэгт компьютерийн систем байрлуулжээ. Харин харамсалтай нь даацын дээд хэмжээ нь 80 кг, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр ердөө ганцхан цаг л цэнэгээ барих учир залуусын сонирхлыг төдийлөн татахгүй байгаа ажээ. Хурд, жин, үнэ болон баттерейны хүчин чадлын тал дээр учир дутагдалтай байгаа энэхүү робо-скейтбордыг зохион бүтээгчид илүү сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа ба 2013 оноос эхлэн аль нэг тоглоом үйлдвэрлэгч компанитай хамтран зах зээлд нэвтрүүлэх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж