
Зохион байгуулагчдын хэлснээр тэмцээнд “Eleko” фирмийн штанг, шахалт, суултын тавцан, тавиуруудыг ашиглаж байгаа аж. Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон Мастерсын I, II, III, IV гэсэн ангиллаар болж байгаа бөгөөд ангилал тус бүр эрэгтэй, эмэгтэйчүүдийн 10 жинтэй юм.
Эх орондоо зохион байгуулж буй тивийн аваргын төлөөх тулаанд манай улсаас нийт 74 тамирчин оролцож байгаа. Монголын тамирчдын хувьд өмнө нь 2003 оноос хойш пауэрлифтингийн Азийн АШТ-д өрсөлдөж,мастер ангилалд хоёр алт, нэг хүрэл, залуучуудын ангилалд Х.Энхболд алт, эмэгтэйчүүдээс С.Удвал, Х.Ууганбаяр нар мөнгө, насанд хүрэгчдийн ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, С.Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртэж байжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.
Б.Энх