Эрүүл хооллолтын ном тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Эрүүл хооллолтын ном тэргүүлжээ

“The New York Times” сониноос өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтын нэгдүгээрт алдарт зохиолч Geneen Roth-ын “Women Food and God” хэмээх ном тэргүүлсэн байна.
 Geneen Roth нь хооллох урлаг, эрүүл хооллолтын талаар дагнан бичдэг нэгэн бөгөөд түүний өмнө нь бичсэн долоон ном мөн бэстселлер болж байсан юм.
Харин “Women Food and God” номондоо тэрбээр та юу идэж байгаараа өөрийгөө таних боломжтой гэсэн ерөнхий утга санааг илэрхийлсэн бөгөөд бидний идэж буй хоол хүнс бидний бие эрхтэн эд эс бүхэнд нөлөөлж, оюун санаа, бие махбодыг удирдан залах боломжтойг бичжээ.
Энэхүү номын хуудас бүр таныг тавган дээрх хоолондоо задлан шинжилгээ хийж, өөрт хэрэгтэйг нь идэж, хэрэггүйг нь хогийн саванд хийх мэдлэг, мэдээллийг өгөх аж. Мөн яагаад өөрийн эрүүл мэндэд сайн гэх хүнснээс илүү эрүүл мэндэд хортойг нь мэдсээр байж, шарсан төмс, гаазтай ундаа, тос ихтэй хоол гэх мэт зүйлсийг амтнаас нь болж сонгодог учрыг тайлбарлаж өгсөн гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж