Нальчикт гарсан дэлбэрэлтийг аллага гэж ангилав | News.MN

Нальчикт гарсан дэлбэрэлтийг аллага гэж ангилав

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Нальчикт гарсан дэлбэрэлтийг аллага гэж ангилав

Нальчикт гарсан дэлбэрэлтийг аллага гэж ангилав

Нальчик хотын морин тойруулгад гарсан дэлбэрэлтийг Кабардино-Балкарийн прокурорын Мөрдөн байцаах алба террорист халдлага гэж үзлээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр террорт нэг хүн амь үрэгдсэн нь эх орны дайны ахмад дайчин 104 настай Саидли Шибзухов болов. Тэр эмнэлэгт хүргэгдэн ирээд шархаа даалгүй өөд болсон байна. Аллагаар 30 хүн хэлмэгдсэний тоонд Кабардино-Балкарийн Соёлын сайд Руслан Фиров ба Дотоод хэргийн экс сайд Хачим Шогенов нар орсон байна.

Одоо Кабардино-Балкариин төв эмнэлэгт  шархадсан 14хүн эмчилгээнд байгаа ба тэдний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Өөр гурван хүн хөнгөн шарх авчээ. Мөн эмнэлэгт хүргэгдэн ирсэн зургаан хүний биеийн байдал хөнгөнд тооцогдсон байна. Террорт хэлмэгдэгсдийн бүрэн жагсаалтыг Кабардино-Балкариин Онц байдлын албаны сайтад тавьжээ.

РИА Новости агентлагийн мэдээгээр шархдагсдаас нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хууль хяналтын байгууллагын мэдээгээр тэсрэх төхөөрөмжийн хүчин чадал нь 3-5 кг-ын тротиллийн хэмжээнийх байна. Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг металл хөнөөх элементээр цэнэглэж цагийн механизм тавин ажиллуулсан байна. Тэсрэх төхөөрөмжийг морин тойруулгын индэрийн орчим байрлуулсан байжээ. Дэлбэрэлт гарах үеэр тэнд эх орны дайны ахмад дайчид ба Кабердины дээд удирдлагаас байсан гэнэ.

Дэлбэрэлтийн хэргээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар хэрэг нээсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж