Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 2

Тавдугаар сарын 2-ны баяр

Тотины баяр
Фландриас Европт тархсан нумчдын энэ баярыг Дээд Гаронна бүсэд тэмдэглэдэг. Дундад зууны үеийн хувцастай 40 нумчин 45 метрийн өндөр шонгийн орой дэх долоон кг-ын тотины дүрсийг онох ёстой. Оносон хүн нь уг баярын гол баатар болдог.

Үйл явдал

1251 ОН. Симон де Монфор гаскончуудын бослогыг дарав. Лестерийн гүн Симон де Монфор Английн III Генрих хааны эсрэг баронуудын сөрөг хүчний удирдагч байв. Хааны эрх мэдлийг баронуудад ашигтайгаар хязгаарлахыг оролдож байлаа. Монфор ба түүний талынхан Люисийн дэргэд болсон 1265 оны тулалдаанаар хааны талынхныг ялжээ. Английн лорд захирагч болоод 1265 оны нэгдүгээр сард анхны парламентыг байгуулан давхрагуудын төлөөллийг оруулж иржээ. Ившимын дэргэд хааны талынхантай хийсэн байлдаанд тэр алагджээ.

1509 ОН. Испаничууд Пуэрто-Рикогийн гол хот болсон Сан-Хуаныг үндэслэжээ.

1536 ОН. Английн хатан хаан Анна Болейныг Лондоны цамхагт хорив. Анна Болейн 1533 оноос цаазлагдах хүртлээ Английн VIII Генрих хааны эхнэр байсан ба I Елизавета хатан хааны ээж юм. Тухайн үедээ байж болох гэрийн дээд зэргийн боловсрол авсан ч эцэг нь түүнийг ашигтайгаар гэрлүүлэх хүсэлтэй байв. Ингээд Норфолкийн герцогийн удмыг эхийн талаас өвлөсөн бяцхан Анна боловсролоо Парист гүйцээхээр явжээ. Хоёр орны харьцаа муудтал тэрбээр Францын хааны ордонд амьдарч байгаад 1520 онд Лондонд буцан иржээ. Үзэсгэлэнтэй гэж хэлэгдэхгүй байсан ч тэрбээр хааны ордонд хамгийн дэгжин ухаалаг  залуу эмэгтэй нь байлаа. Хаан Болейнтай танилцсаныхаа дараа хаан ширээ залгамжлах хүүгүй байсан өмнөх гэрлэлтээ цуцлуулан Аннаг хатан хаан болгохоор шийджээ. Харин Испанийн гүнж Аргоны Екатерина салахыг зөвшөөрсөнгүй. Ватикан ч Английн хааны гэрлэлтийг цуцлахгүй гэв. Хаан шашин шүтлэгээ солин Ватиканаас тусгаарласнаа зарлав. Ард түмэн Екатерина хатан хаанд дуртай байсан учир Аннаг буруутгасан цуу яриа, зурагт хуудас их тарж байлаа. Тэд 1533 онд нууцаар сүй тавьжээ. Бууж  өгөөгүй байсан хатан хаан Екатерина хэдэн жил тусгаар амьдарч байгаад 1536 онд нас барсан байна. Залуу хатан хаан эрс шулуун, шаардлага ихтэй, уян хатан биш байсан учир түүний эсрэг олон “дайсан” гарч ирсэн билээ. Хаантан хатан хааныхаа хүсэлтээр дайснуудыг нь, тэдний тоонд найз нараа ч цаазалж байлаа. Хүү төрөөгүй байснаас удалгүй тэд хэрүүл дуулианд дарагдлаа.  Хаантан залуу бүсгүй Жейн Семурийг сонирхож эхэлсэн байна. Ингээд Аннагаас салахаар шийдэхдээ түүнийг төрөөс урвагч гэж яллан хорьж, шүүгээд 1536 оны тавдугаар сарын 19-нд цаазлан толгойг нь авчээ.

1648 ОН.
Украины тариачид Богдан Хмельницкийн удирдлагаар панын Польшийн эсрэг босчээ. Энэ бослогыг үр дүнд Зүүн эргийн Украиныг Польшоос салган Украинд нэгтгэжээ.

1808 ОН. Мадрид хотноо Наполеоны армийн эсрэг бослого гарлаа. Бослогыг маш хэрцгийгээр дарсан юм. Испаний зураач Франсиско Гойя бослогыг өөрийн уран зурагт сэтгэл бадрангуйгаар дүрслэсэн байдаг.

1869 ОН.
Францын нийсэлийн Монматрын гудамжинд хамгийн анхны мюзик-холл “Фоли Бержер” нээгдэв.


1922 ОН.
Оросын яруу найрагч Сергей Есенин 26 настайдаа 46 настай бүжигчин Айседора Дункантай гэрлэлтээ бүртгүүлжээ. Тэд хамтдаа хоёр жил л амьдарсан ч гэрлэлтээ цуцлуулаагүй юм.

1945 ОН. Фашист Германы нийслэл Улаан армид бууж өглөө.

1989 ОН.
Хятадад онцгой байдал тогтоосны дараа эрх баригчид Тянь Аньминийн талбайд ардчиллын төлөө тэмцэж байсан оюутнуудын эсрэг хатуу зогслоо.

2005 ОН.
Тайландад дэлхийн хамгийн хүнд жинтэй миссын уралдаан болж 110 кг-ын жинтэй, оюутан Тарнарин Чанзаванг түрүүлжээ. Энэ удаагийн тэмцээн “тарган миссүүдийн” найм дахь тэмцээн нь байсан ба зааныг хамгаалах уриан дор явагдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж