
Санхүүжилтийн хэлэлцээрт тусгаснаар Замын-Үүд өртөөнд бүс нутгийн ложистикийн төв байгуулна. Нийт 71.6 сая ам.долларын хөрөнгөөр дээрх төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ дээрх хөрөнгийн 31 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бол үлдсэн хөрөнгийг Засгийн газар гаргана. Бүс нутгийг хамарсан ложистикийн төвтэй болсноор Замын-Үүд өртөөнд төвлөрдөг ачаа эргэлтийг түргэн шуурхай нэвтрүүлэх бололцоо бүрдэх юм байна.
Г.Дарь