“Ромео Жуллета” жүжиг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Ромео Жуллета” жүжиг хойшилжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УДЭТ-ын хамт олон Валентины баярт зориулан У.Шекспирийн “Ромео Жулетта”-г мюзикл хэлбэрээр тавихаар бэлтгэж байсан билээ. Гэвч жүжгийн тов хойшилжээ. Уг бүтээлийн найруулагчаар ажиллаж байгаа Н.Наранбаатартай уулзан энэ талаар сонирхлоо.

    -Гэгээн хайрын баяраар үзэгчдийн хүртээл болно гэж байсан “Ромео Жуллета” жүжиг яагаад товоо өөрчлөх болов?

    -“Ромео Жуллета” жүжгийг театрынхаа 80 жилийн ойг угтаж тавихаар тайз, эскизээ хийгээд тоглоход бэлэн байсан ч театрын захиргаа, төсөв мөнгөний асуудлаас болоод хойшиллоо. Уран бүтээлчид, найруулагч  надаас бус удирдлагын үйл ажиллагаанаас болоод зосчихлоо гэж хэлж болно.

    -Жүжгийг хоёр заставаар тоглоно гэж байсан шүү дээ. Гол дүрүүдэд хэн хэн  тоглохоор болсон бэ?

    -Манай театраас конкурс аваад Ромеод жүжигчин Б.Тамир, Жуллетад А.Ганчимэг тэнцсэн. Харин нөгөө заставт,  Жуллетад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Б.Бямбаа, Ромеод Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нар тоглохоор болсон.

    -Жүжгийг хэзээ тайзнаа амилах вэ?

    -Одоогоор тодорхойгүй байгаа. Намайг бол хойшлуулж болно. Харин У.Шекспирийг хойшлуулж болохгүй ээ гэж би хувьдаа бодож байгаа.

    -Хоёр заставаар жүжгээ тоглоход бэлтгэл ажил хир хийгдсэн бэ?

    -Гол нь хөрөнгө мөнгөний асуудлыг л шийдэх хэрэгтэй байна. Түүнээс биш уран бүтээлчид бол бэлэн байгаа.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж