Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 30

Дөрөвдүгээр сарын 30-ны баяр

Арбористуудын өдөр.  “Мод суулгах баяр”- Arbor Day АНУ-д болдог. Түүнийг
Небраска мужийн захирагч байгаад Америкийн газар тариалангийн сайдаар
ажиллаж байсан Д.Стерлинг Мортон ацтекуудын хүүхэд төрөхөд мод суулгах
уламжлалаас аван санаачилсан гэдэг. Мод суулгах анхны өдөр 1874 онд болоход түүний санаачлагаар Небраска мужид 12 сая мод тарьжээ. Хорин жилийн дараа тэнд 350 сая суулгац ургаж байлаа. Дараа нь мужуудад энэ арга хэмжээ түгэж хүүхдүүд хүртэл энэ ажилд татагдан оролцох болжээ. ХХ зуунаас Ойн өдрийг Герман, Энэтхэг, Солонгос, Хятад зэрэг орнууд тэмдэглэх болсон байна.

Үйл явдал

311 он. Хүмүүс нээлттэйгээр Христийн шашныг шүтэн биширч дэлгэрүүлэх лүндэнд Ромын эзэнт улсын Зүүн хэсгийн бүрэн эрхт захирагч Галерий (бүтэн нэр нь Гай Галерий Валерий Максимиан) гарын үсэг зуржээ. Тэрээр хамгийн итгэлтэй, тууштай христийн шашны эсрэг тэмцэгч байснаа өвчний улмаас шүтлэгээ сольж христийн бурхан түүнийг аварна гэж үзсэнээс энэхүү зарлигийг гаргасан гэдэг. Гэвч итгэл нь хөсөрдөн хэдхэн хоногийн дараа нас баржээ.

1524 он. Орчин үеийнхэн нь аймшиггүй зоригтон гэж нэрлэдэг байсан Пьер Дю Терайль де Баярд (1476-1524) нас барлаа. Тэр 13 настайдаа цэргийн эрдэмтэй болоод “Францын төлөө өвөг дээдсийнхээ адил сэлэм барин зүтгэхээр“ шийдэн VIII Карл хаанд алба хаахаар болсон байна Тэрээр хааны тушаал бүрийг биелүүлэн тулаан бүрт шантаршгүйгээр оролцож байв. Гарильяно голын дэргэдэх тулаанд тэр ганцаараа испаничуудын отрядтай тулалдан тэднийг зугтаалгаж чадсан гэдэг. Тэр гавъяаных нь төлөө хаан түүний гэр бүлийн сүлд дээр “Ганцаараа цэргийн хүчинтэй тэнцэнэ” гэж бичүүлжээ. Сезий голын дэргэдэх тулалдаанд мушкет бууны сум морин дэл дээр насыг барсан түүнийг бүсэлхийд нь тусан хүндээр шархдуулжээ. Тэр тулалдааны талбарыг харахаар өөрийгөө мод налуулан суулгахыг нөхдөөсөө хүсээд “Би үргэлж дайсныхаа царай харж ирсэн үхэх цагтаа тэдэнд нуруугаа харуулахыг хүсэхгүй байна” гэж хэлээд нас баржээ. Дайснууд нь зоригт баатар нас барлаа хэмээн хүндэтгэлтэйгээр тулалдааны талбарыг орхиж байсан гэнэ.

1789 он. АНУ-ын нийслэл байсан Нью-Йорк хотноо Жорж Вашингтоныг АНУ-ын анхны ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх  ёслол болсон байна. Америкийн хувьсгалын зүтгэлтэн, хойд колониудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эх газрын армийн ерөнхий командлагч, АНУ-ын эцэг болсон тэрээр шударга гэдгээрээ домог болсон хүн байлаа. Иргэний дайны үеэр Конгресс нь Рейтон Рандольфыг ерөнхийлөгчөөр томилж, Вашингтоныг армийн командлагч болгож байв. Үүнээс найман жилийн дараа Вашингтон бүх ард түмнээс сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон байна. Үнэн хэрэгтээ бол Вашингтон АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч нь юм.

1961 он. Минск хотноо Ли Харви Освальд, Марина Николаевна Прусакова хоёрын хурим болжээ. Үүнээс хоёр жилийн дараа тэрээр ерөнхийлөгч Жон Кеннедийн аллагын хэргийн гол сэжигтэн болсон юм. Уоррены комиссийн (1964) гаргасан дүгнэлтээр тэр Даллас хотын номын агуулахын зургаан давхраас ерөнхийлөгчийн машиныг гурван удаа бууджээ. “Түүнийг ганцаараа хэн нэгний зөвлөгөөгүйгээр уг хэргийг үйлдсэн” гэж Уоррены комисс үзсэн билээ. Тэр жилийнх нь намар өөр шоронд шилжүүлэх үер нь түүнийг шөнийн клубын эзэн Жек Руби буудан хороожээ.


1975 он. Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч Миний шийдвэрээр Сейгон хотыг коммунист босогчдод нээж өгөв. Ардчилсан Вьетнамын арми, танк эсэргүүцэлгүйгээр хотод орж ирлээ.

1980 он. Амстердам хотноо Нидерландын хатан хаан Беатрисийг хаан ширээнд суулгах ёслол болов. Хаан ширээнээс түүний эх хатан хаан Юлиана татгалзсан байлаа. Нидерландад эмэгтэйчүүд ХХ зууны турш хаан ширээнд сууж байжээ.  

1990 он
. Хөгжмийн арилжааны “Европ Нэмэх” гэсэн радио станц нээлтээ хийв.

2002 он. Зохиомлоор үр суулгуулсан югослав эмэгтэй хоёр хүү, дөрвөн охин төрүүлжээ.  Хүүхдүүд жирэмсний зургаа дахь сард төрсөн ба 550-700 граммын жинтэй байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж