
Оюутны аваргын тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу эрэгтэй 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг, эмэгтэй 48 кг, 51 кг, 55 кг, 59 кг, 63 кг, 67 кг, 72 кг-ийн жингүүдээр явуулж байгаа ба тус тэмцээнээс шалгарсан тамирчдыг Итали улсад болох оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар сонгох ажээ. Оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн маргааш өндөрлөх бол сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд, шатрын тэмцээн 5-9-ний хооронд, модон бөмбөгийн тэмцээн 14-15-нд, гандболын тэмцээн 17-18-ны өдрүүдэд тус тус болох юм.
Б.Энх