Шанхайд ”Экспо-2010” нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Шанхайд ”Экспо-2010” нээгдэв

Дэлхийн "ЭКСПО-2010" гэх өргөн хүрээтэй үзэсгэлэн нээгдлээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийг БНХАУ-ын дарга Ху Жиньтао зарлав. Технологийн дэвшилд зориулагдсан үзэсгэлэн зургаан сарын турш ажиллах ба энэ үеэр түүний ажиллагаанд 189 орон оролцох юм. Тэднээс 49 орон нь өөрсдийн хөрөнгөөр үзэсгэлэнгийн байр бариулсан байна. Шинэ байрнуудын нийт талбай нь 5,5 кв.км болжээ.Үзэсгэлэнгийн нээлтэд Францын мерөнхийлөгч Николя Саркози зэрэг дэлхийн 20 лидер ирсэн байлаа. Оросыг Аж үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко төлөөлсөн байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Орос үзэсгэлэнд оролцохдоо 1,5 тэрбум рубль зарцуулна гэж мэдэгдсэн байв.
"ЭКСПО" үзэсгэлэн 159 жилийнхээ түүхэнд анх удаагаа хөгжиж буй оронд болж байгаа аж. Үзэсгэлэнг 70-100 сая хүн үзнэ гэсэн тооцоотой байгаа. "ЭКСПО-2010" үзэсгэлэнд Хятадын оруулж байгаа хөрөнгө оруулалт 60 тэрбум ам.доллар болсон байна. Энэ хөрөнгө нь 2008 оны Бээжингийн олимпийн зардлаас илүүтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж