
Сүүлийн 20 жилийн дотор Мексикийн булангаас бусад эрэг орчмын далайн ёроолыг өрөмдөхийг АНУ-д хоригтой байгаа юм. Гуравдугаар сарын эхээр ерөнхийлөгчийн захиргаа далай дахь эх газрын үргэлжлэлд нефть ба байгалийн хий олборлох төлөвлөгөөгөө боловсруулсан нь тодорхой болсон юм. Тэр төлөвлөгөөгөөр Атлантын эрэгийн ихэнх ба Аляскийн хойд хэсгийн эрэг хавийн ёроолын нөөцийг ашиглахаар болсон байв.
Deepwater Horizon цамхагийн осол 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд болсон ба Ослын улмаас цооног гурван газар гэмтэн далайд ихээхэн хэмжээний нефть асгарч байна. 1500 км-ын хэмжээний нефтийн толбо АНУ-ын эрэг хүрч Миссисипи мөрний цутгаланд орж иржээ.
Эргээс 80 км-ын зайд байсан нефтийн цамхаг дэлбэрэн живсний улмаас Луизиана мужид онц байдал зарлагдсан байна. Онцгой дэглэм таван сарын сүүлч хүртэл мөрдөгдөнө.