Францчууд далайн дээрэмчдын баазыг живүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Францчууд далайн дээрэмчдын баазыг живүүлэв

Францын Nivose гэх цэргийн усан онгоц далайн дээрэмчдийн хөвдөг баазыг хоёр завийнх нь хамт живүүлсэн байна. Энэ тухай Европын холбооны Сомали дахь Тэнгисийн цэргийн хүчний  (EU NAVFOR Somalia) сайтад мэдээлжээ.
Хэрэг явдал Сомалийн эргээс 890 км-ын зайд болсон байна. Дээрэмчдийн хөвдөг баазад нэгжлэг хийн тэдний төхөөрөмжүүдийг хурааж тэнд байсан 11 хүнийг баривчлан хөлөг онгоцондоо авсан байна.
Гуравдугаар сард дээрэмчдийн хөвдөг баазыг Данийн цэргийн онгоц устгаж байв. Тэгэхдээ дээрэмчдийг өөр завинд суулган Сомалийн зүг явуулсан байлаа. Дээрэмчдийн хөлөг онгоцыг багтай нь хамт устгаж байсан тохиолдол байлаа.
NAVFOR-ийн бүтцэд 14 хөлөг онгоц ба дөрвөн онгоц оролцож байна. Францууд энэ хүчинд дөрвөн фрегат хөлөг онгоц ба нэг нисдэг онгоц илгээсэн байна. NAVFOR бүлэглэлийн үүрэг нь худалдааны онгоцнуудыг Адены булан ба Энэтхэгийн далайгаар явахад нь дагалдан далайн дээрэмчдээс хамгаалах явдал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж