Гурав хоногт гурван халдлага

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Гурав хоногт гурван халдлага

Хятадын зүүн хэсгийн Шандунь мужийн бага сургуульд төмөр алхтай эрэгтэй халджээ. Таван сурагч ба багш гэмтсэн байна. Тэр этгээд нь Ван Юнлай (Wang Yonglai) гэх фермер байсан ба сургуулийн хашаанд мотоциклтай орж ирээд хэдэн хүүхдийг алхаар цохиод түүнийг зогсоох гэсэн багшийн хөлийг хүнд алхаар цохин гэмтээсэн байна. Дараа нь гэмт хэрэгтэн хоёр хүүхдийг барьж байгаад өөр дээрээ бензин асган шатаажээ. Багш нар хүүхдүүдийг аварч чадсан ба харин тэр эрэгтэй шатаж үхсэн гэнэ.
Ван Юнлайн хэрэг сургуульд халдсан анхны хэрэг биш. Сүүлийн гурав хоногт хүүхдүүдэд халдсан гурав дахь хэрэг нь энэ болов. Дөрөвдүгээр сарын 28-нд Гуандун мужийн бага сургуулийн 18 хүүхэд ба багш эмэгтэйг нэгэн этгээд хутгалж шархдуулсан байна. Дараагийн өдөр нь Цзяньсу мужийн хүүхдийн цэцэрлэгт нэгэн этгээд халдан 29 хүүхэд ба хоёр багш, хамгаалагч нарыг шархдуулжээ. Гэмт хэрэгтэн 46 настай Сюй Юйюань (Xu Yuyuan), цагдаад мэдүүлэг өгөхдөө ажил ба хувийн амьдралын асуудлаас болон нийгэмээс өшөө авах гэсэн гэжээ.
Үүнээс өмнө сарын өмнө бага сургуульд халдан найман сурагчийг хутгалан хөнөөсөн эмч агсаныг цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж