Муж болох эсвэл тусгаар тогтнох

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Муж болох эсвэл тусгаар тогтнох

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим Пуэрто-Рикогийн ольтригийн улс төрийн статусын талаар бүх нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг баталсан байна. Конгрессийн доод танхим энэ хуулийн төлөө 223:169 гэсэн харьцаатайгаар санал өгчээ.
Сенатаар хуулийг батлавал дөрвөн сая хүнтэй Пуэрто-Рикогийн оршин суугчид өөрийн ирээдүйг бүх нийтийн санал асуулгаар шийдэх юм. Эхний ээлжинд тэд Пуэрто-Рикогийн одоо байгаа улс төрийн статусыг хэвээр үлдээх эсвэл өөрчлөхийн төлөө санал өгнө. Одоо АНУ-ын автономийн эрхтэй энэ улс ольтригийнхаа улс төрийн статусыг эргэн харахын төлөө санал өгвөл дахин санал өгөх болно.
Хоёр дахь шатны оршин суугчид нь ирээдүйн төрийн байгуулалтын талаар дөрвөн хувилбараас сонгох юм. Үүнд: АНУ-ын дотор автономи байх, АНУ-тай холбоотой чөлөөт эвсэл ба тусгаар тогтносон улс байх эсвэл АНУ-ын муж улс болох зэрэг оржээ. Хэрэв хүн ам нь Америкийн муж улс байхаар сонговол шийдвэрийг Конгресс батлах ёстой.
Пуэрто-Рико нь АНУ-ын бүтцэд 1898 оноос хойш байгаа ба 1947 он хүртэл бараг колони орон байв. Америкийн ерөнхийлөгч тэндхийг удирдлагыг томилодог байлаа. 1952 оноос түүний нутаг дэвсгэр нь “чөлөөт эвсэлдсэн улс” гэж тооцогдож ирсэн ч захиргааны асуудлууд нь өмнөхийн адил Америкийн хяналтад байгаа.
Пуэрто-Рикогийн статусийн тухай хуулийн төслийн эсрэг Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд санал өгсөн байна. Испани хэлээр ярьдаг Пуэрто-Риког Америкийн англи хэл нь төрийн хэл болсон мужуудын эрхтэй болгох гэж байгаа нь тэдэнд таалагдсангүй. Мөн Пуэрто-Рико танхимд зургаан суудлыг авах ба тэднийг бусад бүсээс булаана гэдэгтэй Бүгд найрамдахчууд санал нийлэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж