Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Тавдугаарсарын 1

Тавдугаарсарын 1-ний баяр


Хөдөлмөрийн буюу Хөдөлмөрчдийн өдрийг дэлхийн олонх орнуудад
тэмдэглэдэг.

Чикаго хот нь тавдугаар сарын 1-ний баярын эх орон нь юм. Мичиган
арлаас харагдах хотын төв

Энэ баярыг, Армен, Афганистан, Барбадос, Бахрейн, Белиз, Белорусь,
Бельги, Бенин, Боливи, Бразили, Буркина-Фасо, Бурунди, Гвиней,
Венесуэла, Гайана, Гамби, Гана, Герман, Гватемала, Гонконг, Гренада,
Дани, Замби, Иордан, Исланд, Итали, Киргиз, Хятад, Кипр,Куба,Кени,
Колумби, Кот-д"Ивуар, Лаос, Латви, Литва, Лесото, Люксембург, Маврики,
Мадагаскар, Макао, Македони, Малави, Мали, Мальта, Марокко, Намиби,
Нигер, Нигери, Никарагуа, Панама, Сальвадор, Сан-Марино, Свазиленд, Хойд
Солонгос, Сейшелийн арлууд,Сент-Люсия, Серби, Словаки, Словени,
Суринама, Таджикистан, Того,ӨАБНУ, Камерун, Камбодж, Канад, Шри-Ланка,
Парагвай, Перу, Португали, Польш, Орос, Румын, Украин, Хорват, Чад,Чех,
Экваторын Гвиней, Эритрей, Этиоп, Филиппин, Финлянд, Францба Францын
Полинези, Япон зэрэг орнуудад тэмдэглэдэг.

Үйл явдал

305 ОН. Ромын эзэн хаан Гай Аврелий Валерий Диоклетиан (245-316 оныо
рчим) хорин жил эрх барьж байснаа сайн дураар хаан ширээнээс татгалзаж
амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Салон хот дахь тансаг ордонд
өнгөрүүлжээ. Тэр засгийн эрхэнд ирснээр Ромын гурван зууны хямралд
төгсгөл ирсэн юм. Хатуу засаг тогтоож анх удаагаа бүрэн эрхт гэж
сенаторуудаас зарласан нь Диокклетон байлаа. Түүний эрх барилтаар
доминат гэсэн Ромын түүхийн шат эхэлжээ.

1707 ОН. Англи, Шотланд холбоо байгуулав.


1786 ОН. Вена хотноо Вольфганг Амадей Моцартын “Фигарогийн гэрлэсэн нь” дуурийн анхны тоглолт боллоо.

1840 ОН. Англид шуудангийн анхны марк худалдаанд гарчээ. Нэг пенсийн хар, хоёр пенсийн цэнхэр маркт хатан хаан Викториягийн хажуу талаас нь харсан толгойн хөргийг зурсан байв. Шуудангийн илгээлтийн төлбөрт марк хэрэглэх санааг анх Роулэнд Хилл сэджээ. 1837 онд тэрээр “Шуудангийн албаны шинэчлэл, түүний үр ашиг ба гүйцэтгэх боломж” гэсэн нэртэй төслөө хэвлүүлжээ. Тэр төсөлдөө Хилл улсын шуудангийн төлбөрийг нэгтгэн тамга тавихад хангалтай “жижиг цаасаар” урьдчилсан төлбөрийг гүйцэтгүүлэх санааг гаргасан байна.

1851 ОН.
Хатан хаан Виктория түүний нөхөр Альберт жонон хоёр Дэлхийн хамгийн анхны аж үйлдвэрийн үзэсгэлэнг нээлээ. Их Британи,  Франц,  Германы вант улсууд, Австри, Орос, Бельги, Швейцари, Турк, Хятад, Перс, Бразили, Мексик зэрэг орнууд үйлдвэр, соёл, шинжлэх ухааны амжилтуудаа энд үзүүлжээ. Үзэсгэлэнд зориулан Гайд-паркт босгосон металл шилээр бүтсэн 563х138 м талбайтай ордонд уг арга хэмжээ явагдлаа. Барилгын зураг төслийг герцог Девонширийн цэцэрлэгч Жозеф Панкстон хийсэн юм. “Агуу” гэж нэрлэгдсэн үзэсгэлэнг тус орны хүн амынхнь гуравны нэг буюу зургаан сая хүн үзжээ.

1886 ОН. АНУ даяар ажлын найман цагийг шаардсан ажил хаялт, эсэргүүцэл гарч эхлэв. Тавдугаар сарын 4-нд Чикаго хотод болсон эсэргүүцлийн цуглаан дээр өдөөн хатгагч бөмбөг дэлбэлж цагдаагийн долоон ажилтан амь үрэгдэж 60 орчим нь шархадсан байв. Цагдаа нар цугларсан олны зүг гал нээжээ. Цуглаан зохион байгуулагчдыг баривчлан шүүж хэд хэдэн хүнийг цаазаар авлаа. 1889 оны долдугаар сард Парис хотноо болсон II Интернацианалын конгресс тэр үйл явдлын дурсгалд зориулсан орон бүхний хөдөлмөрчдийн хувьсгалт баярын өдрийг тавдугаар сарын 1-нд хийж байхаар тогтоожээ.

1890 ОН. Австри-Унгар, Бельги, Герман, Дани, Испани зэрэг Европын орнуудын ажилчид анх удаагаа Майн баяр тэмдэглэжээ.

1919 ОН. Баварийн улаан арми ялагдал хүлээв. Баварийн зөвлөлт улс уналаа.


1931 ОН. Тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр байшин Эмпайр Стейт Билдинг (Empire State Building) ашиглалтад орсон ёслол Нью-Иоркийн төвд болов. Байшингийн өндөр нь 381 метр ба цамхагийг Нью-Йорк мужийн хоч болсон Эмпайр Стейт гэсэн нэрээр нь нэрлэжээ. 1950-иад онд байрны дээр антенн босгон нийт өндрийг нь  449 метр болгосон байна. 102 давхар байрны холлыг дэлхийн найман гайхамшигийг зурсан ханын зураг чимдэг. Найм дахь гайхамшигаар нь уг цамхаг өөрөө зурагджээ.

1968 ОН. Варшавын гэрээний орнуудын арми Чехословакт орж ирэв. 1968 оны найман сарын турш Чехословакт коммунист хөдөлгөөний түүхэнд байгаагүй их өөрчлөлттэй
тулгарсан юм. Ардчилсан өөрчлөлтийн төлөөх энэ хөдөлгөөн Прагийн хавар нэрээр түүхэнд үлдсэн бөгөөд коммунизмын мөхлийн эхлэлийг авчирсан билээ.

2000 ОН. Дэлхийн анхны сансарын жуулчин, Америкийн саятан Дэннис Тито анхныхаа ярилцлагыг Олон улсын сансарын станцаас хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж