Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн манай тамирчдын гол найдвар болох Н.Төгсцогт тэмцээнийг орхилоо. Тэмцээний 54 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн пүрэв гаригт Тайландын боксчин Бунярак Ампайраттай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгараад байсан ч өчигдөр болсон хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Польшийн тамирчин Дэвид Мишелиуст5:4 харьцаагаар ялагдлаа.
Тус тэмцээнд дэлхийн 90 улс орны 460 ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаагаас манай улсаас найман тамирчин эх орноо төлөөлөн оролцсон юм.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ