Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хурал болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг аймгийн нутгийн зөвлөлийн даргаар томилсон байна.
Мөн нутгийн зөвлөлийн дарга сэнтийгээсээ буухтай зэрэгцээд дэд даргыг ч өөрчилсөн байна. Ингэснээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг Орон нутгийн хөгжил хариуцсан дэд даргаар, Гадаад харилцаа хариуцсан дэд даргаар н.Батжаргал /Ар монгол трэвл ХХК-ийн захирал/, Бизнес хариуцсан дэд даргаар н.Мэндбаяр /Авзага трейд ХХК-ийн захирал/, Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар н.Сарангэрэл /TV-5 телевизийн захирал/-ийг сонгожээ. Мөн Эдийн засаг хариуцсан дэд даргаар Ж.Ганболд, Боловсрол, соёл урлаг хариуцсан дэд даргаар Ё.Отгонбаяр /БСШУ-ны яамны сайд/, Спорт хариуцсан дэд даргаар О.Амартүвшин /UFC-ийн захирал/, Ерөнхий асуудал хариуцсан дэд даргаар н.Дамдиндорж /МАҮГ-ын дарга/, Нутгийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар н.Оюунцэцэг /Синчи ойл ХХк-ийн захирал/ нарыг тус, тус сонгосон байна.
Г.Дарь