УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудал маш ихээр хуримтлагдсаны зэрэгцээ цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай олон хуулийн төсөл шилээ даран хүлээгдэж буй тул ирэх долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын чуулганы өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж болзошгүй гэдгийг гишүүдэд дуулгалаа. Тухайлбал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Утаагүй Улаанбаатар”, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд зэрэг олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж байгаа юм байна.
Одоо чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Түүгээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт болон Налайхын уурхайн ажилчдын нөхөн олговрын талаарх асуулгын хариуг сонсч байна.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ