Хүн худалдаалсан хэргийн хохирогч гомдолгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалсан хэргийн хохирогч гомдолгүй гэв

БНХАУ-ын Эрээн хотод  ажилд зуучлах нэрээр насанд хүрээгүй зургаан охиныг хил  дамнуулан худалдсан  гэх хэрэгт яллагдагчаар татагдсан  Н.Атартуяа, Н.Атаржаргал С.Энхжаргал нарт хохирогчид нь гомдолгүй гэж мэдүүлжээ. Учир нь уг хэргийн улмаас  хохирогчоор тогтоогдсон  Н, М нар нь  өмнөд хөрш рүү өөрсдийн хүсэлтээр  тэдэнтэй хамт явсан гэж  мэдүүлсэн  аж. Эл хэргийн анхан шатны шүүх хурал  Чингэлтэй дүүргийн дүүргийн шүүхэд энэ сарын 18-ны өдөр болж  нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.  Хүн  худалдаалсан хэрэгт холбогдсон  Н.Атаржаргал, Н.Атартуяа нарт    Эрүүгийн хуулийн 113.3 буюу насанд хүрээгүй хүнийг ашиг олох зорилгоор  биеийг нь үнэлүүлсэн гэдгээр буруутгажээ.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж