Монголын оюутны холбоо, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын нэгдлээс хамтран зохион байгуулж буй “Янжинлхам-2010” яруу найргийн улсын наадам дөнгөж сая Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт эхэллээ. Тус наадмын тэргүүн байрыг 200 мянган төгрөг болон МОХ-ны дээд шагнал “Манлайлагч оюутан” алтан медалиар шагнах гэнэ. Hэмж сонирхуулахад II шатанд шалгарсан 30 найрагчийн бүтээлийг шилдэг шүлгийн түүвэрт эмхэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон. Наадмын нэгдсэн дүн өнөө орой гарна.
Б.АНХАА