Засмал зам дээр хаалт тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Засмал зам дээр хаалт тавилаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө Гранд Плаза төвийн баруун талд байрлах “Сод Монгол” ШТС-ийн хойд замын тусгаарлах зурвасыг сэтэлж  буцаж эргэдэг хэсэгт тус дүүргийн Замын цагдаагийн тасгаас өнөөдрөөс эхлэн хаалт тавьсан байна. Учир нь  дээрх тусгаарлах зурвасыг сэтэлж буцаж эргэх нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж энэ хэсэгт жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зам тээврийн осолд өртөх явдал их гардаг талаар Баянгол дүүргийн ЗЦТ-ийн олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Аринтөгс мэдээллээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж