
Төслийн удирдах хороог 2007 онд Сангийн сайдын тушаалаар байгуулж, санхүүгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Голомт, ХХБ, Хаан, Анод, Зоос, Капитрон, Хас, Төрийн банк гэсэн арилжааны банкуудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ 2006-аас 2009 онд байгуулсан байна.
Зээлийн үндсэн санхүүжилт 25 сая ам доллар байснаас төслийн хүрээнд 2007-оос 2010 онд 139 аж ахуй нэгжид 9,588,0 мянган ам доллар буюу 27,122,9 сая төгрөгийн зээл олгожээ.
Харин зээлийн 66-70 хувийг аж ахуй нэгж, хувийн үйлдвэрийн салбарт олгосон бол, 8-13 хувийг үйлчилгээний салбар. 17-26 хувийг байгаль орчныг хамгаалах чиглэлд зорилсан тайлан гарчээ. Харин “Дэлгэр Интернэшнл” ХХК, “Тунгалаг алт” ХХК, “Хүрд оргил” ХХК, “Ганшунх” ХХК гэсэн дөрвөн аж ахуй нэгж зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Шалтгаан нь төслийн удирдах хороо, төслийн зөвлөх нэгжүүд хариуцсан ажилдаа хайнга хандсан буруутай гэж үзжээ.