Time сэтгүүлээс эрхлэн гаргасан дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтад Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва шилдгийн шилдгээр тодорч тэргүүн байр эзэлжээ. Долоо хоног тутам гардаг энэхүү сэтгүүл дөрвөн төрлөөр дэлхийн алдарт хүмүүсийг тодруулан байр эзлүүлдэг бөгөөд улс төрийн шилдэг удирдагчид “лидерүүд” гэсэн ангилалдаа Бразиль Улсын ерөнхийлөгчийг шилдэг хүнээр тодруулж, удаах байруудад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама,Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси буюу Олон улсын валютын сангийн захирал Доминике Штраусс Кан нарын аль нэгийг оруулахаар болжээ.
Time сэтгүүл дэлхийн хамгийн шилдэг, нөлөөтэй удирдагчаар Лулаг сонгон авах шийдвэр гаргасан шалтгааны үндэслэлийн талаар уг сэтгүүлд нийтэлсэн Майкль Мурийн тайлбарт “Лула-гийн Бразиль улсад хийж бүтээхээр хүсч буй зүйл нь бид бүгдийн ярьдаг америкийн мөрөөдөл мөн бөгөөд тэр дэлхийн саятангуудад хандаж, хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг нь олгооч, тэгвэл тэд бага түвэг бэрхшээлтэй тулгарах болно” гэж уриалж буйг цохон тэмдэглэжээ.
Time сэтгүүл тайлбарлахдаа хамгийн хүчтэй хүмүүсийг зүгээр л хуруу заан тодруулж байгаа хэрэг биш юм гэжээ. Тэрээр “Эрх барих хүчин чадлын нөлөөний тухай асуудал биш бөгөөд харин нөлөөллийн хүчин чадлын тухай ярьж байгаа хэрэг юм” гэж тайлбарласан байна. Үүний жишээ болгон АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр нэр нь дэвшиж байсан бүгд найрамдах намын Сара Пэлиний нэрийг өөрийн онцгой хүмүүсийн нэрсийн жагсаалтад оруулсныг иш татжээ.
“Сэтгэгчид” –ийн ангилалд Time сэтгүүл Пандора-г интернетэд тавихыг үндэслэгч Тим Вестергрен, Apple-г хамтран бүтээгч Стив Жобс, Бразилийн улс төрч, уран барималч Хайме Лернер нарыг оруулжээ.
Уран бүтээлчдийн шилдгүүдийн жагсаалтад Принс, жүжигчин Сандра Буллок, кино найруулагч Жеймс Камерон болон оросын найрал хөгжмийн удирдаач Валерий Гергиевал, дизайнч Марк Якобс нарын нэр оржээ.
Time сэтгүүл “Баатар”-ууд гэсэн ангилалд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, ираний сөрөг хүчний удирдагч Мир Хосеин Мусави болон газрын тенисчин Серена Виллиамс нарыг оруулснаар жагсаалтаа өндөрлөжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.ПУНЦАГ