Хөрш Францад энэ асуудал мөн л сөхөгдсөн бөгөөд маш том маргааны бай болоод байгаа билээ. Бельгитэй ижил хууль батлахыг Ерөнхийлөгч Николя Саркози
өөрөө дэмжиж байгаа бөгөөд тэрээр лал шашинтай эмэгтэйчүүд олон нитйийн газар нүүрээ халхлан явахыг тус оронд тэвчшгүй үзэгдэл хэмээн мэдэгдэж байсан билээ. Хэрэв Францад Бельгитэй адил хууль журам үйлчилбэл тус улсад суугаа таван сая лал шашинтай иргэдийн дунд нэлээдгүй эсэргүүцэл гарч болох юм гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ эдгээр таван сая лалын шашинтнуудын хоёр мянга нь л нүүрээ халхалсан өмсгөлтэй явдаг ажээ. Харин ийм хурц асуудлаар илэн далангүй мэдэгдэл хийх нь 2012 онд болох Францын ерөнхийдөгчийн сонгуулийн дүнд ямар нөлөө үзүүлэх бол гэж улстөрийн хүрээнийхэн болгоомжилж байгаа аж. Гэхдээ Ерөнхийлөгч Николя Саркози өөрийн улстөрийн нүүр царайг ямар нэг байдлаар халхлахыг огт бодохгүй байгаа гэнэ.
Эх сурвалж СNN