Тэргүүн хатагтай хавдрын эмнэлэгтэй танилцав | News.MN

Тэргүүн хатагтай хавдрын эмнэлэгтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай хавдрын эмнэлэгтэй танилцав

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нарын айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд, Тэргүүн хатагтай Х.Болормаа Бээжингийн хавдрын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэргүүн хатагтай тус эмнэлгийн удирдлага, эмч нарт өөрийн санаачилгаар “Итгэл” хавдаргүй монгол үндэсний сан байгуулсан тухай танилцуулаад, энэ сангийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар ярилаа.“Сүүлийн жилүүдэд манай улсад хавдраар өвдсөн хүмүүсийн тоо ихэсч байна. Ялангуяа өвчлөл залуужиж байгаа нь миний санааг зовоож байна. Тиймээс хавдраас урьдчилан сэргийлэх, энэ талаарх мэдлэгийг олон нийтэд олгоход сангийн үйл ажиллагаа чиглэх болно” гэж Тэргүүн хатагтай эмч нартай уулзах үеэрээ хэллээ.Сүүлийн жилүүдэд Бээжингийн хавдрын эмнэлэгт ирж оношлуулж, эмчлүүлэх монголчуудын тоо ихсэх болжээ. “Таны санаачилсан хавдрын эсрэг сан үнэхээр цаг үеэ олсон сайхан санаачилга болжээ. Бидэнд хандсан монголчуудад бид аль болох туслахыг хичээдэг. Манай улсад ч мөн адил хорт хавдрын өвчлөл, ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Цаашид бид хавдартай тэмцэх талаар хамтран ажиллах сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж эмч нар ярилаа.Бээжингийн хавдрын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Тэргүүн хатагтай Х.Болормаа, хүүхэд асрах газарт очжээ.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж