
Амьдралын бүх зовлон, шаналлыг мартах цорын ганц арга зам нь тэдний хувьд секс. Жүжигт дэлхийн алдарт, арвин их туршлагатай сэтгэл судлаач, сексологич хижээл насны нэгэн эрэгтэй, амьдралаас залхсан аз жаргал, эрх чөлөөг хайгч зураач эмэгтэй, романтик сэтгэлгээтэй амьдрал дээр огт секс хийж үзээгүй ч сексийг байнга хүсэмжилдэг төсөөллөөрөө ургуулан бодон мэдрэхийг хүсдэг дур булаам залуухан бүсгүй, оюунлаг байнга номоос салдаггүй секс гэж хэлэхээс ч ичдэг даруухан залуу нарын амьдрал тэднийг холбож буй сексийн хүсэл тачаалын тухай өгүүлнэ. Эхэндээ энэхүү сэтгэл зүйн драмын жүжгийг ойлгоход ч бэрх. Тэд сексийг хэт их хүсээд байгаа ч хоорондоо үл ойлголцон нэг нэгнээ үгүйсгэх ч амьдралаас зугтах гарц нь тэднийг нэгтгэнэ. Жүжиг эхлэхээсээ авахуулаад л үзэгчдийг солиорлын байдалд оруулсан. Тэд сексийг л ярьж сексээр өвчлөн, сексийг л хайн, секс лүү тэмүүлдэг. Жүжгийн дундуур үзэгчид орхин гарч байсан ч энэхүү жүжгийн бүх зангилаа жүжгийн төгсгөлд тайлагдддаг. Бидний амьдралд байдаг гэр бүлийн далд сэдвийг зохиолч хэрхэн харуулсныг үзэхийг хүсвэл та Драмын театрыг зориорой. Энэхүү жүжгийг тавдугаар сарын 2-ныг дуустал тоглох юм байна.
Г.Даша