Өчдөр сэтгэл санаа нэг тиймхэн байсан юмаа. Өглөө гачин гоё нар ээгээд дулаарахгүй байсан газар чинь жигтэйхэн дулаахан байсан хирнээ л нээх сонин байгаад байсан чинь аавдаа загнуулах гээд л хямраад байсийн байлгүй. Ажилд орлоо гээд онгироод байсан хүн ажилд орсооон уул нь… Тээд ээж ах бяд гурвын дундах нууц байсан байхгүй юу.. Тэгсэн өчдөр ажлаа нилээн эрт тарчихаад гэртээ ирсэн ааваас надруу залгаарай гэсэн мсж ирвээ. Тэр бүр аав маань нээх мсж нтр бичдэггүй бараг завгүй хүн шахуу болохоор юу болсын бол гээд шалгалтын дүн нтр асуух гэж байгаан боловуу гээл аавруу залгалгасан чинь миний охин аавыгаа санаа юу нтр гэж хоёулаа нялуурч байснаа -Миний охин ажил хийж байгаан муу гээл нөгөө нялхраад байсан хэв маяганд яг тааруулаад асуулаа. Би ч яахавдээ.. Эрхлэж байсан хүн чинь тэр чигээрээ -Аанхан гэхэд -Тээд ямар ажил хэд цаг хийдэг юм гээл юу ч болоогүй юм шиг асуухаар нь – Би дотроо ээж бүгдийг нь хэлчихэждээ гэж бодонгуутаа хоолны газар орой 12 хүртэл ажиллаж байгаа гээд үнэнээ хэлчихлээ. За эндээс л аавын дууны өнгө биш болоод явчихсан шүү дээ… -Уг нь аав нь охиныгоо хэл сайн сураад ирээсэй гэж л хүссэн юмсандаа… Миний охинд мөнгө тийм их хэрэгтэй болоод байгаанмуу -Үгүйээ ааваа юу л дааа.. Нөгөө
Нөгөө гэж ээрч байснаа -Ер нь манай ах нар ч гэсэн бас л хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг л байсан биздээ гэхэд аав – Тэд чинь 1т эр хүмүүс, 2т тэд чинь насанд хүрчихсэн байсан юм. Миний охин чинь нялхаараа шүүдээ.. /Би дотроо аав би том болчихоод байна шдээ гээл үглэээд байлаа xэ xэ/ аав үргэлжлүүлээд л -Ах чинь ажил хий гэж шахаад байсан юмуу – Үгүйээ ааваа би өөрөө хийе л гээд …../Ямар ахыгаа ажил хий гэж шахсан гэлтэй биш/. Аав – Ажил хийж болно л доо дургүйлхэх юм алга. Гэхдээ орой 12 хүртэл ажил хийгээд эмэгтэй хүн, охин хүүхэд шөнө орой ганцаараа явна гэдэг чинь аавын чинь сэтгэлийг маш их зовоож байна.
Үргэлжлэл
Үргэлжлэл