Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар

Хамгаалалтанд
авсан үндэслэл: Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн,
байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсад
төдийгүй Төм Азид тэргүүн байранд орох цэвэр цэнгэг усны их сан
болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг
хамарсан газар нутгийг хамгаалалх зорилгоор Монгол улсын Засгийн
Газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн Үндэсний цогцолборт газар
гэсэн ангиллаар хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор
ТХГН- ийн хуульд нийцүүлэн БЦГ-ын ангилалд хамруулсан.Хөвсгөл нуурын ус
Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг
агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь
Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус цогцолборт
газар нь зөвхөн Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой нутаг
юм. Хөвсгөл нуурын ай савд
монголд төдийгүй дэлхийд ховор олон зүйл
амьтан ургамал байдаг боловч нэлээд нь устаж ховордон алга болох тийшээ
хандаад байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж