Өвөр Монголд тэтгэлэгээр суралцах боломж

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монголд тэтгэлэгээр суралцах боломж

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН
ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах
Хятад Ард Улс (БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы
Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн
жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их
сургуулиудад бакалаврын төвшний сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын
Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурын төвшний сургалтад
80 хүнийг тус тус сонгон шалгаруулж БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд
сургуулиудад суралцуулна. Өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы
Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин
олгохгүй болно. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны
Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг уг сонгон шалгаруулалтанд
оруулахгүй.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж