IX Богд ордон музейд морилов

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

IX Богд ордон музейд морилов

Халхын IX Богд Жамбалнамдалчойжижанцан Улаанбаатар хотод суурьшиад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын харьяат болж, иргэншлээ өөрчилсөн Богд гэгээнтэн өчигдөр “Богд хааны ордон” музейд нээгдсэн “Дэвжсэн төрийн дээл” хэмээх үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Шавь нарынхаа хамт Богдын өргөөнд морилсон IX Богд энэ үеэр VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ном айлджээ.

Халхын IX Богд Жамбалнамдалчойжижанцан 1932 онд Түвдэд төрсөн  бөгөөд түүнийг дөрвөн настай байхад нь VIII Богдын хойд дүрээр тодруулж байсан юм. Түвд, Хятадын үл ойлголцолоос үүдэн 1961 онд есдүгээр Богд Энэтхэг улсад дүрвэн гарсан ба Далай ламын тааллаар 1991 онд Дарамсала хотод суурьшсан байна. Дараа жил нь түүнийг Далай лам халхын наймдугаар Богд Жавзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж, өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн гэдэг. Богд гэгээнтэн түүнээс хойш Дарамсала хотод амьдарч байсан бөгөөд өнгөрсөн жил Монгол Улсын харъяат болсноосоо хойш Улаанбаатар хотноо амьдарч байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж