Гурван зуун залуу жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Гурван зуун залуу жагсаал хийнэ

Ардчилсан намын байран дээр суулт зарлагсад байрны өмнө гэр барих асуудлаа түр хойшлуулсан гэж мэдэгдлээ.

Учир нь даваа гарагт дүүргийн намын хорооны 300 гишүүн Ардчилсан намын байрны үүдэнд жагсаал хийхээр болсон байна. Тэдний жагсаал тайван байдлаар зохион байгуулагдах бөгөөд Хяналтын ерөнхий хороог яаралтай хуралдуулж, дүрмийн дагуу шийдвэр гаргахыг шаардах аж.

Маргаантай байгаа гурван дүүргийн асуудлыг шийдүүлэхээр суулт зарлагсадтай бусад дүүргийнхэн дэмжин оролцохоо илэрхийлсэн бөгөөд жагсаалд дүүрэг бүрээс 50 төлөөлөгч оролцохоор болжээ.  
    
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж