Монголд пауэрлифтингийн ААШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Монголд пауэрлифтингийн ААШТ болно

Монголын пауэрлифтингийн холбоо буюу хүчний гурван төрөлтийн спортынхон ирэх тавдугаар сард манай улсад зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ. Пауэрлифтингийн азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 2-6-ны өдөр Спортын төв ордонд болох аж.
Зохион байгуулагчдын хэлснээр одоогийн байдлаар 15 орны 360 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа батэмцээнд “Eleko” фирмийн штанг, шахалт, суултын тавцан, тавиуруудыгашиглах юм байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон Мастерсын I, II, III, IV гэсэн ангиллаар болох бөгөөд ангилал тус бүр эрэгтэй, эмэгтэйчүүдийн 10 жинтэй байх юм.
Эх орондоо зохион байгуулж буй тивийн аваргын төлөөх тулаанд манай улсаас нийт 74 тамирчин оролцохоор бэлтгэж байна. Монголын тамирчдын хувьд өмнө нь 2003 оноос хойш пауэрлифтингийн Азийн АШТ-д өрсөлдөж,мастер ангилалд хоёр алт, нэг хүрэл, залуучуудын ангилалд Х.Энхболд алт, эмэгтэйчүүдээс С.Удвал, Х.Ууганбаяр нар мөнгө, насанд хүрэгчдийн ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, С.Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж