
Зохион байгуулагчдын хэлснээр одоогийн байдлаар 15 орны 360 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа батэмцээнд “Eleko” фирмийн штанг, шахалт, суултын тавцан, тавиуруудыгашиглах юм байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон Мастерсын I, II, III, IV гэсэн ангиллаар болох бөгөөд ангилал тус бүр эрэгтэй, эмэгтэйчүүдийн 10 жинтэй байх юм.
Эх орондоо зохион байгуулж буй тивийн аваргын төлөөх тулаанд манай улсаас нийт 74 тамирчин оролцохоор бэлтгэж байна. Монголын тамирчдын хувьд өмнө нь 2003 оноос хойш пауэрлифтингийн Азийн АШТ-д өрсөлдөж,мастер ангилалд хоёр алт, нэг хүрэл, залуучуудын ангилалд Х.Энхболд алт, эмэгтэйчүүдээс С.Удвал, Х.Ууганбаяр нар мөнгө, насанд хүрэгчдийн ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, С.Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртэж байжээ.
Б.Энх