Чөлөөтийнхөн “Сингапур-2010”-ын эрхийн төлөө мордов

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн “Сингапур-2010”-ын эрхийн төлөө мордов

Монголын чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Узбекийн Ташкент хотыг зориод байна. Манай өсвөрийн бөхчүүдтус тэмцээнд амжилттай оролцсоноор ирэх наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Сингапур улсад болох “Сингапур-2010”хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм.
Хүүхдийн олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болно. Манай баг тамирчдыг Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулан оролцож байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж