
Интернэт медиа салбарт ноёрхогч “Yahoo” компани Английн хөлбөмбөгийн Премьер лигийн highlights буюу гол, онцлох хэсгийг онлайн хэлбэрээр 2013 он хүртэл түгээх онцгой эрхтэй болжээ. Контент нь британи дахь хэрэглэгчдэд хамаарагдах бөгөөд ирэх наймдугаар сард 2010/11 оны улирал эхэлмэгц хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр “Yahoo” компани сагсан бөмбөг /NBA/, гольф /PGA/, мөсний хоккей /NHL/ болон бейсбол /MLB/-ын тоглолтоос гадна Английн Премьер лигийг хэрэглэгчдэдээ хүргэх давуу эрхтэй болж байна. Шинэ гэрээний дагуу хөлбөмбөгийн фанатууд Премьер лигийн бүхий л тоглолтын таван минутын хугацаанд үргэлжлэх highlights-ыг “Yahoo”-гийн вэбсайтаас үзэх боломжтой болох ажээ.
С.Цэлмэг