Чингис хааныг “ногоон” удирдагчаар зарлав

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Чингис хааныг “ногоон” удирдагчаар зарлав

Дэлхийн экологи судлалын төвийн мэргэжилтнүүд Монгол түмний аугаа удирдагч Чингис хааныг өөр өнцгөөс харсан дүгнэлт гаргаж шуугиан тарилаа. Европчуудын хувьд Чингис хаан бол алан хядагч байсан гэсэн ойлголтыг арай эерэг талаар нь ойлгуулахуйц мэдэгдлийг тэд хийсэн байна.

Тэд Чингис хааныг бүх цаг үеийн хамгийн “НОГООН” (green) удирдагчаар зарлажээ. Учир нь их хааны байлдан дагуулалт нь дэлхийн байгаль, эко системийн нөхөн төлжилтөд хүчтэй дэмжлэг болохуйцаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Судалгаагаар Чингис хааны байлдан дагуулалтын үед ойролцоогоор 40 сая хүн ам үрэгдсэн бөгөөд энэ нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг 700 сая тонноор багасгасан гэнэ. Нэг үгээр эдгээр хүмүүс амьд байсан бол 700 сая тонн хүчилтөрөгч хэрэглэж төдий хэмжээний нүүрстөрөгч ялгаруулах байсан гэсэн үг.

Үүгээр зогсохгүй ингэж үй олноор хүн амыг богино хугацаанд цөөлсөн нь хүний гараар сүйдэж байсан ой мод, газар тариаланд ашиглаж байсан газар нутгийг эзэнгүй болгож байгалийн жамаар нь нөхөн сэргээгдэх боломжийг олгосон нь урьд хожид байгаагүй онцгой өөрчлөлт болсон гэжээ. Гол нь нүүрстөрөгчийн хий багассанаар дэлхий бага хэмжээгээр ч гэсэн сэрүүн болсон гэж тэд онцолж байна.

Хүн ам хурдацтай өсөж буй өнөө үед бидний тулгамдсан асуудал дэлхийн дулаарал гэдгийг хүн бүр мэдэж байгаа хэдий ч дорвитой алхам хийж чадахгүй байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж