Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын  тамгийн газар, замын цагдаагийн газраас маргааш 11:00 цагаас Монголын үндэсний телевизийн хурлын танхимд хэвлэлийн хурал зохион байгуулах юм байна. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, Замын цагдаагийн газрын ажилчид оролцох аж. Хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаатай байдлаас шалтгаалан  амьжиргаагаа залгуулахаар хот руу шилжин ирэгсдийн тоо жил ирэх тусам өсч байгаа бөгөөд гэр хороолол,  авто замын ачаалал нэмэгдсэнээс хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрч байна. Тиймээс энэ сарын 10-ныг авто машингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх талаар хуралд оролцогсод сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Ц. Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж