М.Оюунсувд алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

М.Оюунсувд алтан медаль хүртлээ

Mонголын хүүхдийн ордонд спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит шатрын өсвөр үеийн "Цодгор хүү" тэмцээн гурван насны ангиллаар явагдаж  өндөрлөв.

Энэ удаагийн тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Б.Ирмуүнтулга "Хөхморь" клуб, хоёрдугаар байрыг Э.Энх-Од Сүхбаатар аймаг, гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн өсвөрийн тамирчин О.Цагаанбаатар нар тус тус оржээ. Хоёр дахь ангилал болох 8-9 насны хөвгүүдээс эхний байрыг  Дархан-Уул аймгийн өсвөрийн шатарчин Ё.Далай-Эрдэнэ эзэлж, хоёрдугаар байрт Хэнтий аймгийн Э.Нямбилэг, гуравдугаар байрт "Уран хожил" клубийн О.Чингүүн шалгарав.

Охидын бага насны ангилалд Дархан-Уул аймгийн  М.Оюунсувд алтан медаль хүртэж, Булган аймгийн Н.Номин-Эрдэнэ мөнгө, Орхон аймгийн Ц.Хонгорзул хүрэл медалийн эзнээр тодорлоо. Охидын 10-11 насны ангилалд Говь-Алтай аймгийн М.Ариунтөмөр тэргүүн байрт шалгарч, нийслэлийн Г.Алтайхүү, А.Балжинням нар хоёр, гуравдугаар байрт шалгарав. Охидын ахлах насанд Сэлэнгэ аймгийн Г.Учрал алтан медаль хүртэж, Говь-Алтай аймгийн Б.Отгонсувд, Төв аймгийн Р.Халиун-Эрдэнэ нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж