40 настай гоо үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

40 настай гоо үзэсгэлэн

Загварын ертөнцөд 19 насандаа хөл тавьсан “Монгол модель” агентлагийн захирал  Д.Болормаа өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрбээр энэ өдөр найзуудтай хамт төрсөн өдрөө тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж. Загварынхан түүнийг дайчин бүсгүй гэж үнэлдэг бөгөөд өнөөдрийн энэ амжилтад хүрэхийн тулд Д.Болормаа багагүй хэцүү замыг туулсан гэдэг. Топ Д.Болормаа 1995 оны “Гоёл” наадмаас Монголын топ модель хэмээх алдрыг хүртэж байжээ. Загварын ертөнцөд хөл тавиад нэг их удалгүй “Монгол модель” агентлаг байгуулсан нь өдгөө Монголын урдаа барьдаг загварын агентлаг болж чаджээ.

Сонирхуулахад, түүнийг сүүлийн үед гадаад залуутай дотно харьцаатай болсон гэх “шум” олны дунд тархаад байгаа. Бас топ моделийг шинэ найз залуутайгаа  гадаадад амьдарахаар шийдээд байгаа гэж зарим хэвлэл дээр ч бичсэн байсан шүү. Ямартай ч, Монголын загварын ертөнцийн 40 настай гоо үзэсгэлэнд баярын мэнд хүргэе.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж