Нүүрэн дээрээ нарны шилний дүрс бүхий шивээс хийлгэсэн залуу | News.MN

Нүүрэн дээрээ нарны шилний дүрс бүхий шивээс хийлгэсэн залуу

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Нүүрэн дээрээ нарны шилний дүрс бүхий шивээс хийлгэсэн залуу

Нүүрэн дээрээ нарны шилний дүрс бүхий шивээс хийлгэсэн залуу
Доорх зурган дээрх залууг Matthew гэдэг. Matthew шивээсэнд маш дуртай нэгэн бөгөөд бараг бүх биен дээрээ шивээс хийлгэсэн ч тэр нь түүнд бас л хангалттай бус санагдсан бололтой. Тэрбээр магадгүй биеийнхээ хамгийн цэвэр үлдсэн хэсэг байж болох, тэр дундаа хүн бүрийн нүдэнд үргэлж ил байдаг тэр хэсэгтээ шивээс хийлгэхээр шийджээ. Залуу нарны шил үйлдвэрлэлд тэргүүлэгч Ray-Ban брэндийн нүдний шилийг нүүрэндээ шивүүлсэн байна. Түүний нүүрэнд шивээс хийсэн залуу шивээс хийхэд хэрэглэдэг цахилгаан зүүнээсээ гал гарган байж "Та үнэхээр итгэлтэй байна уу? Үүнийг нэгэнт хийсэн л бол дахин арилгах арга байхгүй шүү дээ" гэж сануулах маягтай асуусан ч өөртөө бат итгэлтэй байсан Matthew итгэлтэй байгаагаа хэлсэн төдийгүй шивээс хийх явцад ч инээмсэглэж бас хошигнож байсан байна. Маш их өвдөлтийг мэдэрч, шивээсний ормыг даган улайж тэр ч бүү хэл цус хүртэл гарч байсан ч энэ шивээсийг хийлгэж байгаадаа баяртай байсан Matthew шивээсээ хийлгэж дуусаад гайхалтай гэсээр босч ирсэн юм. Юутай ч энэ "дэгжин" залуугийн хэрхэн шивээсээ хийлгэж байгааг харуулсан бичлэг болон фото зургуудыг хамтдаа сонирхоцгооё.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж