“TLG-13”-ын хөвгүүд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

“TLG-13”-ын хөвгүүд тэргүүлэв

Спортын төв ордонд дөрөвдүгээр сарын 19-27-ны өдөр үргэлжилсэн сагсан бөмбөгийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн мягмар гаригт өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 33, эмэгтэй 14, нийт 47 баг өрсөлджээ.
Сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон уг тэмцээндсагсан бөмбөгийн “TLG-13”-ын хөвгүүд эрэгтэй багуудаас тэргүүн байр эзэлсэн бол Багануур дүүргийн сагсчид мөнгө, нийслэлийн 11-р дунд сургуулийн баг хүрэл медалийн эзэн болжээ. Харин эмэгтэй баг тамирчдыг нийслэлийн 18-р дунд сургуулийн охид тэргүүлж, Багануур, Дархан-Уул аймгийн сагсчид удаалсан байна.
Энэ удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар “TLG-13”багийн тамирчин А.Гансүр, 18-р сургуулийн сурагч А.Сугарсүрэн нар тодорсон бол шилдэг дасгалжуулагчаар“TLG-13”багийн дасгалжуулагч С.Тулга, Багануур дүүргийн дасгалжуулагч Д.Үүрцайх нар шалгарсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж