Жамал Крауфорд шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Жамал Крауфорд шилдгээр шалгарлаа

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ улирлын ээлжит шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн шилдэг зургаа дахь тоглогчоор “Атланта Хаукс” багийн Жамал Крауфорд тодорчээ. Арван жилийн хугацааг NBА-д өнгөрүүлэхдээ “Чикаго”, “Нью-Йорк”, “Голдэн Стэйт” багт хүчин зүтгэж байсан ч тэрээр хэзээ ч сэлгээнээс тоглож байгаагүй юм. Харин энэ улирал “Атланта Хаукс” багийн сэлгээнээс тоглож, ар талыг найдвартай хангах үүргийг хүлээсэн түүнийг багийн ерөнхий менежэр Рик Санд сайтар ятгасан юм байна. Энэ жил 30 нас хүрч байгаа Крауфорд “Атланта”-гийн сэлгээнээс 31 минутыг талбайд өнгөрүүлж, 18 оноог дундчилж, “Атланта”-гийн авсан 53 хожилд гол үүрэг гүйцэтгэж байсан. Тэрээр энэ шагналыг авахын тулд боломжит 610 онооны 580-ыг нь авсан бол өнгөрсөн жилийн шилдэг зургаа дахь тоглогч Жэйсэн Тэрри 220 оноогоор удаалж, Бразил тоглогч Андэрсон Варэжао 126 оноогоор 3-т оржээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж