
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Уг зээлийн эхний үе шатанд зээл авсан аж ахуй нэгжийн 94,7 хувь нь авсан зээлээ эргүүлэн төлж байгаа аж.
Харин хоёр дахь үе шатанд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг арилжааны банк хариуцах, нөгөөтэйгүүр байгаль орчныг хамгаалах асуудлыг хөгжлийн банкинд хариуцуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Арвин дэвшүүлж байсан юм.
Эцэст нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих эсэх талаар санал хурааж, 82,1 хувийн саналаар дэмжлээ.
Б.Алтансүх