Д.Эрдэнэбилэг улсын 10 удаагийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг улсын 10 удаагийн аварга боллоо

Д.Эрдэнэбилэг улсын 10 удаагийн аварга боллоо

“Мон лаа” компанийн нэрэмжит даамын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээнд 30 байгууллагын эрэгтэй 64, эмэгтэй 24 даамчин оролцож, швейцарь системээр өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлжээ. Хоёр, гуравдугаар байрт Дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, спортын мастер С.Батсүх нар шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Ц.Энхзаяа улсын аварга болж, Э.Мандахнаран, Б.Түвшинзаяа нар удаалсан байна. Тэмцээний үеэр даамын түргэн тоглолтын тэмцээн болсон бөгөөд үүнд эрэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга тэргүүлж, спортын мастер Л.Гансүх, Ц.Хашчулуун нар, эмэгтэйчүүдээс спортын мастер С.Мандахнаран, Е.Ариунзаяа, Г.Амгалан нар эхний байрт шалгарсан байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж