Мексикчүүд Аризонагийн цагаачлалын хуулийн эсрэг нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Мексикчүүд Аризонагийн цагаачлалын хуулийн эсрэг нэгдэж байна

Цуст хар тамхины дайн, эдийн засгийн хатуу хямралын асуудлаар хоорондоо байнга байлдаж, зөрчилдөж, талцаж байдаг Мексикчүүд АНУ-ын Аризона мужид батлагдсан Мексикчүүдийн эсрэг хуулийн эсрэг нэгдсэн эсэргүүцэл үзүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Мексикын нийслэл Мексико хотод Латин Америкийн рок фестиваль болох үеэр цугларсан 60 мянган үзэгчид доороо дэвхцэн, дээш үсрэн хашгирч, Аризонагийн шинэ цагаачлалы-эсрэг хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан. Мексикийн нийслэл дэхь Metropolitan Cathedral католик хийдийн хажуугаар орхимжтой санваартнууд жагсаал хийж мөн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мексикийн Конгресст улс төрчид нь Аризонагийн “Support Our Law Enforcement and Safe Neighborhood Act” /Аюулгүй орон нутаг, Хууль сахиулах байгууллагаа дэмжих хууль /-ийг эсэргүүцэж, уг хуулийг “фашист, авторитар, арьсны үзэлтэй” гэж тодорхойлсон.

“Энэ бол хүмүүнлэг бус, гаж, үзэн ядалтыг өөгшүүлсэн хууль”  гэж Мексикийн Конгресст олонхийн суудал эзэлдэг Институтын хувьсгалт намын төлөөлөгч Rumen Moreira ярьж байна. Энэ бүхэн дөрөвдүгээр сарын 23-нд Аризона мужын захирагч Jan Brewer-ын гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон хуулийн эсрэг дуу хоолойнууд юм. Уг хуулиар орон нутгийн цагдаа нар “үндэслэлтэйгээр сэжигтэй санагдсан хэн бүхнийг зогсоон бичиг баримтыг нь шалгах ёстой” болсон. Мөн замд зогсож өдрөөр ажил хийх хүмүүсийг авч ажиллуулах гэсэн Америк хүн бүрийг баривчлах тухай шинэ хуульд заасан. Мексикчүүд эсэргүүцэж байгаа хэдий ч хойд хөрш El Norte–д амьдарч, ажиллаж байгаа 11 сая нутаг нэгтэндээ яаж тусалж чадах нь одоогоор тодорхойгүй байна.

“Энэ асуудлаар зүгээр ч нэг хэдэн үг хэлээд зогсохгүй дорвитой алхам хийх болно. Нутаг нэгтнүүдэд маань тулгараад байгаа асуудлыг зүгээр хаяхгүй. Тэр дундаа тэднийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа бол” гэж Мексикийн ерөнхийлөгч Felipe Calderon даваа гаригт амалсан. Түүний мэдэгдлийн дараа Мексикийн Гадаад хэргийн яам Аризона мужид зорчиж байгаа Мексикчүүд “ямар ч шалтгаангүйгээр, хэдийд ч ялгаварлан гадуурхагдаж магадгүй” гэсэн анхааруулга аялал жуулчлалын байгууллагуудад өгч эхэлсэн. Гэвч үүнээс өөр дорвитой алхам хийх талаар яриагүй нь олон Мексик иргэдийг гонсойлгосон. Зарим зэвсэгт бүлэглэлүүд Аризонагаас Мексикрүү нисдэг “Air America”-гын нислэгийг хориглох хэрэгтэй. “Бизнест нь хохирол учруулснаар Аризона шийдээ эргэн харах болно” гэсэн санал дэвшүүлсэн.

Аризонагийн шинэ хуулийг эсэргүүцэгчид Мексикт биш мөн Аризонад эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлэх талаар ярилцаж байна. 2006 онд цагаачлалыг дэмжих хөдөлгөөн, жагсаалуудыг нүсэр хэмжээгээр хүмүүс зохион байгуулж байсан. Түүнийг бэлтгэж, зохион байгуулахад бид хэдэн сарын хугацаа зарцуулж байсан. Тэр үетэй харьцуулбал бид одоо илүү туршлагатай, хэлхээ холбоотой болсон. Аризона мужид шинэ хууль батлагдаад 24 цаг болоогүй байхад бид эсэргүүцлээ илэрхийлж байгаа 400 мянга гаруй хүний гарын үсэг хүлээж аваад байна гэж Аризона дахь иргэний эрхийн идэвхтнүүд ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж