Өвөрхангайд махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байна

Арвайхээрт үхрийн нэг кг мах 4000-4200, хонины мах 3500-3700, ямаа, адууны мах 3000-3200, тэмээний мах кг нь 3300-3500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Дээрх үнэ нэг сарын өмнөхөөсөө кг тутамдаа 800-1200, аравдугаар сарынхаас бол мөн хэмжээнийх 1300-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Манай аймгийн малчид өнгөрсөн жил хэдийгээр 1,7 сая малаа хорогдуулсан боловч хавар 400 мянган төл хүлээн авч бойжуулан саяны тооллогоор 1,9 сая толгой мал тоолуулсан байна. Малын хорогдол, өсөлтийг тооцоод энэ тоотой харьцуулж үзэхэд мал аж ахуй эрхлэгчид хагас сая мал борлуулсан нь тодорхой байна” гэж хэлж байгаа боловч орон нутагт махны нийлүүлэлт эрс бага байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж