
1894 онд патент авч, анх удаагаа үйлдвэрлэлийн шатанд хүрсэн анхны хоёр дугуйт моторт хөдөлгүүр болох “Hildebrand & Wolfmuller” дуудлага худалдаагаар 131200 ам.доллараар зарагджээ. “Motorrad” нэрээрээ алдартай Германд үйлдвэрлэгдсэн уг мотоцикль 70 гаруй жил шороо тоосонд дарагдаж байсны эцэст Америкийн нэгэн амбаараас олдсон бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд Английн Стэффорд хотноо болсон Сонгодог мотоциклийн шоуны үеэр дуудлага худалдаагаар зарагдсан байна. Түүхэн дурсгалт энэхүү мотоциклийг Германы нэрээ нууцалсан эрхэм цуглуулгаа чимэхээр худалдаж авсан ажээ.
С.Цэлмэг