Монголын оюутан тамирчид Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит Монголын Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн Спортын төв ордны боксын зааланд үргэлжилж байна. Өчигдөр 16.00 цагаас тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.
Оюутны аваргын тэмцээнд ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, БХИС, ХЦДС, Цагдаагийн Академи, Төмөр замын ДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Улаанбаатарын Их Сургууль, Зохиомж, Шихи хутаг ХЗДС, Хан хөхий, Түшээ, ОУЭЗБДС, УБ Эрдэм-Оюу, Монголын Үндэсний ДС, Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академи, Эрдэнэтийн ТИС, Сутай, Этүгэн, Барилгийн коллеж, Говь сүмбэрийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн МСҮТ зэрэг 24их, дээд сургуулийн 120 гаруй оюутан тамирчид өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч, боксын спортын мастер Б.Батхуяг ажиллаж байна.Оюутны аваргын тэмцээн 48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, + 81кг жингүүдээр явагдах ба тус тэмцээнээс шалгарсан тамирчдыг Улаанбаатар хотноо 2010 оны аравдугаар сарын 4-10-нд болох Оюутны ДАШТ-нд оролцуулах дараагийн шатны сонгон шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.
Боксын оюутны аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 1-нд, сагсан бөмбөгийн тэмцээн 3-нд, шатрын тэмцээн 5-нд, модон бөмбөгийн тэмцээн 14-нд, гандболын тэмцээн 17-ны өдрүүдэд тус тус болох юм.

Б.Энх