Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг

Форбес сэтгүүл NBA-ийн багуудын үнэ цэнийг тодорхойлжээ. Тус сэтгүүлийн гаргасан судалгаанаас үзвэл өнгөрсөн жил ҮСБХ-ны 30 багаас 17 нь санхүүгийн алдагдалтай ажилласан байна. 2009 онд 586 сая ам.доллараар үнэлэгдэж байсан Нью-Йорк Никс өнгөрсөн жил тасалбарын орлого болон спонсоруудын нэмэгдлийн ачаар 12 хувиар өсч 655 саяын өртөгтэй болсон байна. Харин 2009 онд 607 сая долларт хүрч хамгийн үнэтэй багаар тодорч байсан Лос Анжэлэс Лэйкэрс 6 хувийн өсөлттэй 643 саяар үнэлэгджээ. Чикаго 511 саяар гуравт, Бостон 452, Хьюстон 443 сая, Даллас 438 саяар удаах байруудад бичигдэв. Леброн Жэймсийг багтаа элсүүлснээр Майами Хит багийн үнэ цэнэ 17 хувиар өсч 425 саяд хүрчээ. Энэ нь NBA-ийн багуудаас долоод орох үзүүлэлт юм. Эсрэгээрээ Кливлэнд Кавалиерс 26 хувийн алдагдал гарч 355 саяар үнэлэгдэх болжээ. Форбэс сэтгүүлийн тооцоолсноор 2010 онд багууд дунджаар 6,1 сая ам.долларын орлого олсон юм байна. Энэ нь 1998-1999 оны улирлаас хойших хамгийн бага орлого болж байгаа аж.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж